ФОТО: Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафон зохион байгуулагдаж байна
Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафон зохион байгуулагдаж байна.
Шөнийн марафонд оролцогчид 19:00 цагийн үед Сүхбаатарын талбайгаас гараанаас гарлаа. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн шөнийн марафонд нийт 8.8 мянган хүн оролцож байгаагаас 5 км-ийн зайд 1,694, 10 км-ийн зайд 1,794, 21 км-ийн зайд 5,349 хүн тус тус бүртгүүлжээ.
Оролцогчид 5, 10, 25 километрийн зайд гүйж буй. Сүхбаатарын талбайгаас гараа эхэлж Имарт худалдааны төвийн уулзвар, тус уулзвараас 120 мянгатын уулзвар, Маршалын гүүр, Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын төгсгөл хүртэл дөрвөн маршруттай гүйж байна.
Одоогийн байдлаар 5 болон 10 километрийн зайд гүйсэн хүмүүс бариандаа орсон. Харин 21 километрийн зайд гүйсэн хүмүүс бариандаа орохоор гүйж байгаа юм.
Өдрийн марафон гүйлт эрүүл мэнд чиглэлд байдаг бол шөнийн марафон нь энтертайнмент, дуу хөгжим DJ-ээр онцлогтой. Гүйлтийн маршрутын дагуу олон газарт хөгжим болон тохижилтыг хийсэн аж.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
