Б.Цолмон: Эрт илрүүлгээр 11, 15 настай хүүхдүүдийг нурууны муруйлтын оношилгоонд хамруулна

Д.Янжиндулам, ikon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх сарын 1-нээс хүүхдүүдийг эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар болоод буй. Энэ үеэр мэдрэлийн чиглэлийн нурууны муруйлт, хэл ярианы хөгжил, хөлийн тавхайг оношлох юм байна.

Энэ тухай ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн эмгэг судлалын тасгийн эмч Б.Цолмон "Энэ оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд улс орон даяар сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн 3, 6, 11, 15 настай хүүхдүүдийг эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хамруулах гэж байна.

36 сартай буюу 3 настай хүүхдийн хөгжлийн үнэлгээ, хэл яриа, танин мэдэхүй, хөдөлгөөн сэтгэхүйг оношилно. Хэрэв ямар нэг эмгэг илэрвэл хугацаа алдахгүй эмчлэх юм.

11, 15 настай хүүхдүүдэд бэлгийн бойжилтын үед багана нурууны муруйлт оношлогдож байгаа тул нурууны муруйлт, хазайлтыг оношилно. Иймээс эцэг эх, асран хамгаалагч нар сургууль, цэцэрлэгийн орчинд эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулахыг уриалж байна" хэмээн ярилаа.

Мөн 6 дугаар ангийн сурагчдад ерөнхий биеийн үзлэгээр хөлийн тавхайн эрсдэлийг үнэлэх юм байна.

зураг