Энэ оны аравдугаар сарын 1-нээс өмнө цэцэрлэг, сургуулийн нийт 270,689 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
2026-2027 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгийг зохион байгуулахаар болжээ.
Аравдугаар сарын 1-нээс өмнө хийхээр төлөвлөсөн уг арга хэмжээнд нийт 270,689 хүүхэд хамрагдах тооцоолол байна.
Тодруулбал
- цэцэрлэгийн 3 настай 53,598 хүүхэд,
- ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай 75,838 сурагч,
- зургаадугаар ангийн 11 настай 74,751 сурагч,
- аравдугаар ангийн 15 настай 66,502 сурагч эрт илрүүлэгт хамрагдах бөгөөд цаашид жил бүр эдгээр насныхныг эрүүл мэндийн үзлэгт оруулах юм байна.
Гурван жилийн өмнө анх нэгдүгээр ангийн 60 гаруй мянган хүүхдийг нүд, шүд, зүрхний үзлэгт оруулахад гурван хүүхэд тутмын хоёрынх нь шүд цоорсон, гурван хүүхдийн нэг нь харааны гажигтай гэж гарч байжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
