Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Лавай захын авто замын хөдөлгөөнийг өнөө шөнө хаана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөө, Лавай захын уулзвараас Алтарганын уулзвар хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийнэ.

  • Зам хаах хугацаа: 2025 оны зургаадугаар сарын 10-ны 00:00 цаг.
     
  • Зам нээх хугацаа: 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдөр 06:00 цаг.

Энэ хугацаанд авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэглэгээг хийх тул иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗХГ-аас зөвлөв.