Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн заалнаас өөрийнхөө нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.

60 гаруй хувийн ирцтэй эхэлсэн хурлаас шинэ Ерөнхий сайдыг тодруулна. Үүний өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн юм.

Уг асуудлыг Бага хурлаар оруулж, хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн заалнаас өөрийн нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж буйгаа мэдэгдсэн байна. 

Ингээд Бага хурлын гишүүд Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нараас асуулт асууж, хариулт авч байгаа бөгөөд үүний дараа санал хураалтыг нууцаар, цаасаар явуулахаар болжээ.