Монголд болох шатрын ААШТ-д 34 их мастер өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсад энэ сарын 29-нөөс зургаадугаар сарын 6-ныг дуустал зохион байгуулагдах шатрын тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид тодорхой болжээ.

"Аса арена"-д явагдах шатрын тэмцээнд нийт 248 шатарчин ур ухаанаа уралдуулах юм. Зохион байгуулагч орон буюу Монголоос 89, БНХАУ-аас 35, Энэтхэгээс 19, Узбекистанаас 12, Казахстанаас 10 зэрэг Азийн 26 орны шатарчин оролцоно. Тэднээс 34 нь их мастер, 12 нь эмэгтэй их мастер бол олон улсын мастер 48, олон улсын эмэгтэй мастер 20 оролцох аж.

Одоогоор бүртгүүлсэн тамирчдын дундаж чансаа 2,270 бол насны дундаж нь 22 байна.

Манай улсаас их мастер С.Билгүүн, Ц.Батчулуун, эмэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Б.Мөнгөнтуул, эмэгтэй олон улсын мастер Б.Мөнгөнзул, эмэгтэй их мастер Т.Мөнхзул тэргүүтэй шатарчид оролцох юм.