Ирэх тав хоногт Монгол орны ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Н.Эрхбаяр, iKon.mn
2026 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ус, цаг агаар орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоногийн буюу зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


Хур тунадас: 

  • Энэ сарын 29-нд нутгийн зарим газраар,
  • 30-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • долоодугаар сарын 01-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр,
  • 02-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур:

  • Долоодугаар сарын 01-нд нутгийн баруун хагаст, 02-нд ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21...+26 градус,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна.