ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт наймдугаар сарын 17-нд эхэлнэ

Б.Мөнхтуяа, ikon.mn
2026 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэлийн хүсэлтийг 2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр эхэлнэ гэж Нийслэлийн Боловсролын Газар(НБГ)-аас мэдээллээ.

Бүртгэл E-Mongolia платформоор наймдугаар сарын 28-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай:

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,
  • Хэрвээ хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 14-ний өдрөөс өмнө баталгаажуулсан байх,
  •  2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.