Импортолсон машины гаалийн үнийн ₮360 саяас дээш давсан хэсэгт 33 хувийн онцгой албан татвар ногдуулж эхэлжээ

Б.Бадамгарав, IKon.mn
17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Онцгой албан татварын тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 26-нд нэмэлт оруулжээ. 

Уг нэмэлтээр импортын суудлын автомашины гаалийн үнэ 360,000,000 төгрөгөөс давсан бол Онцгой албан татварын тухай хуулийн 6.3 дахь хэсэгт заасан хэмжээн дээр нэмж 33 хувийн онцгой албан татвар ногдуулахаар болжээ.

Энэхүү шийдвэр нь хуульд заасан хугацааны дагуу 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тул иргэд та бүхэн тус хууль тогтоомжтой танилцаж, холбогдох зохицуулалтыг дагаж мөрдөнө үү гэж Гаалийн Ерөнхий Газраас мэдээлэв.

зураг