"Моод" төслийн продюсер Б.Болд хотын соёлын талаар ажлуудыг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлд ажиллана
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн салбар дундын уялдаа холбоог хангуулах үүрэг бүхий Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний зөвлөлийг байгуулжээ.
Зөвлөлийн Дэд ахлахаар нь Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон "Моод" төслийн продюсер Б.Болд ажиллахаар болсон байна. Уг зөвлөл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх аж. Мөн хотод хотын соёлтой хэрхэн нийцэж амьдрах талаар олон нийтэд чиглэсэн сурталчилгааны ажлуудыг илүү өргөн хүрээтэйгээр хэрэгжүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа аж.
Уг зөвлөл нь замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар салбар дундын уялдаа холбоог хангаж ажилладаг ба үйл ажиллагаагаа жил бүр УИХ-д тайлагнан ажилладаг байсан ч 2025 онд татан буугдаад байжээ.
Гэтэл сүүлийн таван жилд 100,000 хүн тутамд ногдох автотээврийн осол болон автотээврийн ослын улмаас амиа алдсан иргэд, хүүхдүүдийн тоо тасралтгүй өссөөр манай улс тээврийн ослын эрсдэл өндөр орны тоонд орж байгаа аж.
Иймд уг зөвлөлийг сэргээн байгуулж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
