Ц.Сандаг-Очир: "СОР17"-д оролцохоор 7,800 хүн бүртгүүлээд байна. Хурал зохион байгуулахад улсын төсвөөс ₮250 тэрбумыг гаргасан

Б.Мөнхтуяа, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал(COP17) Улаанбаатар хотод наймдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ.

196 улсын төлөөлөл ирэх энэхүү томоохон хурлын бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байгааг "COP17"-г зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэв.

Үлдэж буй хугацаанд зарим хэсгийн тохижилт, цэвэрлэгээ, туршилт тохируулгын ажлуудыг хийж дуусгах юм байна. Мөн дотоодын үндэсний аюулгүй байдал, тагнуулын байгууллага өчигдөр байр байгууламжуудыг харуул хамгаалалтад авсан бөгөөд наймдугаар сарын 15-нд НҮБ-ын харуул хамгаалалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.

Сайд Ц.Сандаг-Очир "Өнөөдөр 15:00 цагт Үндэсний хороо болон 12 дэд хороодын хамтарсан сүүлийн хурлаа хийж, эцсийн тайлангаа танилцуулна. Бид төлөөлөгчдөө хүлээн авахад бэлэн.

Өнөөдрийн байдлаар 7,800 оролцогч бүртгүүлсэн байна. НҮБ-ын ажилтан албан хаагчид ирж эхэлсэн. Нисэх буудлаас зочдыг хүлээн авах, зочид буудалд нь хүргэх, хурал болох байрлалд хүргэх өгөх гэх мэтээр ажиллаж байна. 

"COP17"-г зохион байгуулахад улсын төсвөөс 250 тэрбум төгрөг гаргасан. Төр-хувийн хэвшлийн түншлэл, хандив тусламжаар 20 тэрбум төгрөгийн санхүүжилт гарч байна" гэв.