С.Наранцогт: Төв банк нэг ч төгрөг хэвлэж, зах зээлд нийлүүлээгүй
Мөнгөний нийлүүлэлт 2026 оны зургаадугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөг буюу 26.6 хувиар өссөн талаар Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлсэн.
Энэхүү өсөлтийн шалтгаан нь экспорт нэмэгдсэн явдал гэж Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдэв.
Өнөөдөр болсон Мөнгөний бодлогын хорооны шийдвэр танилцуулах хэвлэлийн хурлын үеэр төв банкны ерөнхийлөгч С.Наранцогт "Зээл, мөнгөний үзүүлэлтийг авч үзвэл тогтвортой буурч, хэрэглээний болон бизнесийн зээлийн харьцаа боломжийн түвшинд ирсэн.
М2 буюу мөнгөний нийлүүлэлт бараг 27 хувь өссөнийг хүмүүс төв банк мөнгө хэвлэж байна гэж хүмүүс яриад байгаа. Төв банк нэг ч төгрөг хэвлэж, зах зээлд нийлүүлээгүй. Мөнгөний нийлүүлэлт нь экспортын өсөлтөөс шалтгаалж байгаа.
Банкны зээл хэдийгээр буурч байгаа ч мөнгө үржүүлэгчийн нөлөөг хязгаарлахын тулд заавал байлгах нөөцийн хэмжээг бага хувиар нэмэгдүүлсэн" гэж тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
