Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 27 хувиар өсжээ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөнгөний нийлүүлэлт 2026 оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 (26.6%) их наяд төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Уг өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 (26.3%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.8 (29.3%) их наяд төгрөгөөр, валютын харилцах 2.7 (75.4%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 6.8 их наяд төгрөгөөр өсжээ.  

Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш өмнөх оны мөн үеэс 1.01 төгрөгөөр чангарсан байна. 

зураг
 
ҮСХ