Тэрбумтан Билл Гэйтс Баян-Өлгий, Дундговь, Дорнод аймгаар аялахаар өнгөрсөн долоо хоногт Монголд иржээ
Майкрософт компанийн үүсгэн байгуулагчдын нэг, тэрбумтан Билл Гэйтс энэ сарын 9-нд буюу Ням гарагт өөрийн хувийн онгоцоор манай улсын Буянт-Ухаа нисэх буудалд газардсан талаар албан эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр цөөн хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн бөгөөд одоогоор Баян-Өлгийн аймагт аялж байгаа юм байна. Удахгүй Баян-Өлгий аймгаас ирээд Дундговь, Дорнод руу аяллаар явах төлөвлөгөөтэй байгаа аж.
Харин яг ямар ажлаар Монголд ирсэн, хэзээ буцах талаар мэдээлэл хараахан тодорхой болоогүй байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
