COP-17 хурлын үеэр Монгол Улс AI ногоон дата төвийг барьж байгуулах талаараа танилцуулна
Монгол Улсын засгийн газраас AI ногоон дата төвийг Монгол Улсад барьж байгуулах бодлогыг тодорхойлсон талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны /ЦХИХХЯ/ сайд Ч.Номин мэдээллээ.
Иймд COP 17 хурлын үеэр манай улсад хэрхэн хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтын ямар нөхцөлүүд байгаа, хууль эрхзүйн орчин ямар байгааг танилцуулахаар бэлтгэж байгаа юм байна.
Энэ хүрээнд Өгөгдлийн тухай анхдагч хуулиа Монгол Улсын газар нутаг, цаг агаарын таатай байдал зэрэгтэй уялдуулснаар олон улсын зах зээлд ямар таатай орчныг бий болгож байгаагаа танилцуулахаар төлөвлөж байгаа аж.
Ингэснээр AI технологийн талбарт тоглогч болж орж ирэх боломжтой болж байна гэв.
Мөн дотоодынхоо салбар дундын уялдааг хангахаар Хиймэл оюун ухааны үндэсний зөвлөлийг байгуулж байгаа ба Ерөнхий сайд ахлах юм байна. Уг зөвлөлөөр төрийн үйлчилгээг иргэдэд AI суурьтай ойрхон байлгахад анхаарч боловсрол, эрүүл мэнд зэрэг салбаруудад хиймэл оюун ухааныг оруулж ирэхэд анхаарч ажиллах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
