О.Амгаланбаатар: Монгол наадмын уламжлалт төрөл болох нэг эрийн гурван наадмыг зохион байгуулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн монголч эрдэмтдийн чуулган, Монголын уламжлалт тэмцээн энэ сарын 13-наас 14-нд болно.

Тэгвэл Монголын уламжлалт тэмцээний талаар Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн О.Амгаланбаатар "Өнгөрсөн наадмын өмнө бидний уламжлалт соёлоо сэргээх зорилгоор хуульд өөрчлөлт оруулахаар санаачлаад нэг хүн бөх барилдаж, морио уралдуулан, сумаа харвадаг төрлөө оруулъя гэсэн ч нийгэм хоёр талцсан зүйл болоод дууссан. Үүний дараа Н.Энхбаяр дарга надад энэ арга хэмжээтэй уялдуулж зохион байгуулах санал тавьсан юм.

Надад энэ санал нь олзуурхууштай зүйл байсан тул зөвшөөрсөн.

Энэ тэмцээний хүрээнд бүх цэрэгжсэн байгууллагууд багаа бүрдүүлж оролцоно. Нэг баг 10 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд нийт 16 баг оролцуулахаар төлөвлөж байна. Эртний монгол цэргүүд аравтын зохион байгуулалттай, багийн гишүүн бүр нэг зүйлээ чадмаг хийдэг байсан учраас ингэж зохиохоор шийдсэн.

Уг тэмцээний бай шагналыг нь "Ардчилсан Сэргэлтийн Холбоо"-ноос гардуулна. Түрүүлсэн багт нь ₮50 сая, үзүүрлэсэн нь ₮40 сая, гуравдугаар байранд орсон нь ₮30 сая гэх мэтээр байлна. Ингээд миний яриад байсан нэг эрийн гурван наадмын агуулга нь яг юу юм бэ гэдгийг бүгд үзээсэй гэж хүсэж байна.

Сүүлийн үед монгол наадамд найраа хавтгайрч, чинээлэг хүмүүс л илүү нааддаг боллоо. Ард түмэн наадаж чадахаа больсон байна. Тэгвэл бидний энэ санаачилга бол монгол наадмыг л сэргээх гэсэн нэг оролдлого юм шүү. Энэ спортын арга хэмжээг ТВ9, Малчин зэрэг телевизээр шууд дамжуулна.

Цаашлаад нэг эрийн гурван наадмыг монгол туургатан даяар хөгжүүлэх зорилготой байна" гэв.