ФОТО: Даншиг наадмын эхний өдрийн АГШНУУД
Энэ жилийн Хүрээ цам-Даншиг наадам зургаадугаар сарын 27, 28-н буюу энэ долоо хоногийн Бямба, Ням гарагт Хүй долоон худагт болж байна.
Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилгаар Хүрээ цам-Даншиг наадам 10:00 цагт эхэлсэн юм.
Хүй долоон худагт хоёр өдөр бөхийн барилдаан, сур, харваа, сээр цохих, лам нарын балин тосон урлалын тэмцээн болж, үндэсний үйлдвэрлэгчдийн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа дэлгэгдэх хөтөлбөртэй байлаа.
Бөхийн барилдааны гурвын даваа өнөөдөр өндөрлөсөн. Маргааш 15:00 цагаас дөрвийн даваа эхэлнэ.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
