Саша Клайжич Австрийн баатар боллоо
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хэсгийн шатны сүүлийн тойрог өндөрлөлөө.
J хэсгийн Австри, Алжирын тоглолт эцсийн цэг хүртлээ тун сонирхолтой боллоо. Тэдний тоглолтын үр дүнгээс Ираны шигшээ багийн хувь заяа шийдэгдэх байв.
Учир нь аль нэг нь хожсон бол Иран гоолын зөрүүгээр урд нь гарах байсан юм.
Нэгдүгээр хагасын 28 дахь минутад австричууд гоолын салхийг хагалсан ч 45 дахь минутад Алжир тооны харьцааг тэнцүүлсэн.
Улмаар хоёрдугаар хагасын 55 дахь минутад Австри дахин урд нь гарсан ч ердөө таван минутын дараа Рияд Махрез 2:2 болгов.
Үндсэн цагт энэ үр дүнгээ хадгалахад Австри хоёроор, Алжир гурваар хасагдах шатанд шалгарах юм.
Харин шүүгчийн мэдлийн 90+3 дахь минутад Р.Махрез гурав дахь гоолыг оруулснаар Алжир урд нь гарлаа.
Гэхдээ гурван минутын дараа Австрийн Саша Клайжич тэнцээний гоолыг оруулснаар улсынхаа баатар боллоо.
Ийнхүү шигшээ 32-т өрсөлдөх багууд бүгд тодорлоо. Алжирын шигшээ баг Швейцартай өрсөлдөх бол Австри Испанитай оноолт таарч байна.
Харин хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн багуудаас Иран, БНСУ, Шотланд, Уругвай хасагдсан юм.
Ардчилсан Конго ижил амжилттай багуудаа гоолын зөрүүгээр тэргүүлсэн бол Швед, Гана, Эквадор удаалав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

