Үйлдвэрлэлээс төрсөн мэргэжилтнүүд
Хүнс группийн хэрэгжүүлж буй “Хүнс боловсрол” төсөл нь Хүнсний Үйлдвэрлэл, Технологийн их сургуультай хамтран гурав дахь удаагийн ангиа амжилттай төгсгөж хамт олноороо хонхны баяраа тэмдэглэлээ.
Төслийн хүрээнд Хүнсний манлай үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Шилдэг Үйлдвэрлэгч "Хүнс комплекс" ХХК-ийн 7 ажилтан “Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах” мэргэжлээр суралцан төгсөж, үйлдвэрлэлийн орчинд ажиллах онол, практик хосолсон ур чадварыг эзэмшээд байна.
“Хүнс боловсрол” төсөл нь үйлдвэрлэлийн салбар дахь мэргэжилтэй ажилтны хомсдол, ажлын байрны хэрэгцээг бодитоор шийдвэрлэхэд чиглэж буйгаараа онцлог юм. Ажилтнуудыг ажлын байран дээр тасралтгүй хөгжүүлж, мэргэжлийн боловсролтой боловсон хүчин бэлтгэж буй энэхүү хамтын ажиллагаа нь хүнсний үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
