Жилд 3,500 орчим хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай сэргээн засах төв ашиглалтад оржээ

Д.Янжиндулам, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шард байрлах нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төвийн өргөтгөлийн барилгыг өнөөдөр ашиглалтад оруулжээ. Ингэснээр жилд 3,000-3,500 орчим хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, хүчин чадал 5-8 дахин нэмэгдэж байгаа аж.

Тус төвийн 36 эмч, эмнэлгийн ажилтан ердөө 700 ам метр талбайд жил бүр 300-400 хүүхдийг хэвтэн эмчлүүлж, 1,500-2,000 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан бол өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, 4,600 ам метр талбай бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээ, сэргээн засах тоног төхөөрөмжтэй болжээ.

Энэхүү бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яам дэмжиж, хамтран ажилласан болохыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.