ТАНИЛЦ: Ш.Энхийн-Одыг бүрэлдэхүүндээ багтаасан "Орландо"-гийн Зуны лигийн БҮРЭЛДЭХҮҮН
Хэдхэн хоногийн дараа АНУ-ын Лас Вегас хотод Зуны лиг эхэлнэ. Энэ жилийн лигт Ш.Энхийн-Од тоглох юм. Тэрбээр "Орландо Мэйжик" багийн бүрэлдэхүүнд тоглохоор багтсан билээ.
Орландогийн Зуны лигийн багийг Ди Жэй Бэйкер удирдах юм.
Харин Ш.Энхийн-Одын хувьд тус багт #44 дугаартай тоглоно. Тэрбээр энэ багт багтсан найман шинэ тоглогчийн нэг. Зуны лигийн багт байгаа үндсэн гэрээтэй тоглогчдоос бусад нь багаас хэзээ ч хасагдаж болно.
Багийн бүрэлдэхүүнд Даррел Армстронгийн хүү Ди Жэй Армстронг тоглоно.
Сонирхуулахад багийн бүрэлдэхүүнд 2019 оны драфтын нэгдүгээр бүсийн 10-аар сонгогдсон Кэм Рэддиш багтжээ. К.Рэддиш "Атланта Хоукс" багт сонгогдсоноос хойш NBA-гийн гурав, Хөгжлийн лигийн нэг багт зүтгэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

