Интермед эмнэлгийн байрыг цагдаа, хүчний байгууллагууд тодорхойгүй шалтгаанаар хамгаалалтад авчээ

П.Сайнжаргал, IKON.MN
28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Интермед эмнэлгийн байрыг цагдаа, хүчний байгууллагууд тодорхойгүй шалтгаанаар хамгаалалтад авчээ. 

Тус эмнэлэгт "тэсрэх бөмбөг байрлуулсан байж болзошгүй" гэх мэдээлэл цахим орчинд тараад байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Одоогоор албаны мэдээлэл алга. Тодруулж мэдээлэл өгнө" гэлээ. 

Холбогдох эх сурвалжаас үүссэн нөхцөл байдлыг тодруулахад "Тэсрэх бөмбөгтэй холбоотой сүрдүүлэг веб сайтад бичсэн байсан. Эмч, ажилчдыг эмнэлгийн байрнаас гаргасан бөгөөд цагдаагийнхан ирж шалгаж байна" гэдгийг хэллээ. 

Зэвсэгт хүчний тусгай алба, тагнуул, онцгой байдлын алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулж байна. 

Интермед эмнэлгийн зүгээс албан ёсны цахим хуудастаа дараах мэдэгдлийг нийтэлжээ.

ВИДЕО: