Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байсныг НЭГ САЯ төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ

Н.Эрхбаяр, iKon.mn
49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг болгон шинэчлэн тогтоожээ.

Уг шийдвэрийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм байна. 

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нийт ажилтан, албан хаагчийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 1,000,000 төгрөгөөр тооцох аж.

Хамгийн сүүлд 2024 оны аравдугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байсныг 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байлаа. Ийнхүү хоёр жилийн дараа дахин 20 гаруй хувиар нэмэгдүүлж, НЭГ САЯ төгрөг болгож байна.

зураг