ФОТО: Сайн дурын залуусын нэгдэл Багшийн дээдийн нүхэн гарцыг соёлын орон зай болгон сэргээн засварлажээ
"Volunteer Mongolia” байгууллагын сайн дурын залуусын эхлүүлсэн “Цэмбэгэр Улаанбаатар” аяны хүрээнд тэд Багшийн дээдийн нүхэн гарцыг соёлын орон зай болгож сэргээн засварлаж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Уг нүхэн гарцаар өдөрт дунджаар 4,000 гаруй иргэд дамжин өнгөрдөг ба тус сайн дурын нэгдлийнхний санаачилгаар хөрөнгө босгож ийнхүү шинэчилсэн байна.
Түүнчлэн тэд өмнө нь Олимпын гүүр, Төв номын сангийн гадаах талбай болон Сүхбаатарын талбайг цэвэрлэж байсан юм.
Уг нүхэн гарц нь өмнө нь граффити бүтээлүүдээр дүүрсэн байв. Граффити нь хотын орчин үеийн соёлын нэг хэсэг учир уг ажил хотын иргэдийн дунд одоо ч эргэлзээ, маргааныг дагуулсаар буй...
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

