ФОТО: Интермед эмнэлгийн байранд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
Өнөө өглөө Интермед эмнэлгийн үйлчлүүлэгчтэй харилцах мэдээллийн шугамаар эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж болзошгүй мэдээлэл ирсэн байна. Улмаар эмнэлгийн Эрсдэлийн хорооноос холбогдох хуулийн байгууллагад мэдээлэл өгсний дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Эмнэлгийн байран дээр EOD (Explosive Ordnance Disposal) буюу тэсэрч дэлбэрээгүй болон дэлбэрэх аюултай тэсрэх хэрэгслийг илрүүлж, аюулгүй болгох, устгах чиглэлээр мэргэшсэн алба хаагчид болон тагнуул, цагдаа, онцгой байдлын алба хаагчид ирээд байгаа юм.
Одоогийн байдлаар ямар нэгэн зөрчил илэрсэн эсэх талаар холбогдох байгууллагуудаас болон эмнэлгийн зүгээс мэдээлэл хийгээгүй байна.
Эмнэлгээс эмч, өвчтөнүүдийг гаргаад байгаа юм. Харин мэс засал болон цөөн хүнд өвчтөнүүд эмнэлэг дотор байгаа ба зарим үйл ажиллагаа хэвийн үйл ажиллагаа үргэлжилж байна гэсэн юм. Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлын үүднээс цаг авсан өвчтөнүүдийн цагийг хойшлуулж байгаа гэх мэдээллийг эмнэлгийн зүгээс өгөөд байгаа юм.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

