Улаанбаатарт энэ сарын 18, 19, 21, 22-нд бороотой

М.Батчимэг, ikon.mn
58 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 18,19-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Хур тунадас:

  • 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 18, 22-нд нутгийн хойд хэсгээр,
  • 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 20-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 
  • 21-нд нутгийн зарим газраар,
  • 23, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температур:

  • 18, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч,
  • бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус,
  • Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус,
  • бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
                     Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 18, 19-нд бороо, 21, 22-нд бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.