Газрын тосны хайгуулын компанийн гадаад ажилчид руу халдсан иргэдийг түр саатуулжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компанийн ажилчдын байр луу нэр бүхий иргэдээс зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдсан явдал гарсан. 

Уг асуудлыг аймгийн цагдаагийн газраас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм. Мөн ажилчдын байр руу зөвшөөрөлгүй халдсан иргэдийг өчигдрөөс түр саатуулсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

“Монголиа файсон энержи” компани нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт ажилчдаа түр байрлуулсан байжээ.