ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-ын үүдэнд мэдээлэл хийнэ
Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын үүдэнд
10:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл хийнэ.
"Үндэсний мэдээллийн төв"-д
11:00 цагт “Хуурамч төрх” Монголын Reel Movie, богино хэмжээний олон ангит уран сайхны киног танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна.
Багшийн дээдийн нүхэн гарц
11:40 цагт Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, илүү цэвэрхэн, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Volunteer Mongolia байгууллагын сайн дурын залуус нэгдэн Багшийн дээдийн нүхэн гарцыг соёлын орон зай болгож зассан бөгөөд өнөөдөр нээлтээ хийнэ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурал (COP17) нээлт болно.
АҮЭБЯ-ны хурлын зааланд
15:30 цагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлыг хийнэ. Шатахууны нийлүүлэлт, түгээлт, дараалалтай холбоотой цаг үеийн мэдээлэл, арга хэмжээний үр дүнг танилцуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

