"Энэ удаагийн автомашингүй өдөр зах, худалдааны төвүүдийг хаахгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 26-ны Бямба гарагт нийслэл хотод автомашингүй өдөр болж, 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана гэж албаныхан мэдээлээд буй. 

Жилд хоёр удаа зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний үеэр томоохон зах, худалдааны төвүүдийг амраадаг. Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаагийн мэдээлснээр энэ удаад зах, худалдааны төвүүдийг хаахгүйгээр шөнийн марафоныг зохион байгуулах аж.

Мөн Урт цагааны гэрэлт гудамжийг тохижуулж дуусаж байгаа бөгөөд иргэдийг оройн цагаар чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлж байна гээд урив.