Азийн Сан: Зөвлөх үйлчилгээний зар

СУРТАЛЧИЛГАА
2 минутын өмнө
Сурталчилгаа

 

зураг
 

 

ХҮҮХДИЙН ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН БАРИМТ БИЧИГ ОЛГОХ ҮЙЛ ЯВЦ ДАХЬ ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ЭРСДЭЛ, ЭМЗЭГ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ЗАР

2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Төрийн департамент хооронд Монгол улсад хүүхдийн эсрэг үйлдсэн ХХГХ-тэй тэмцэх чиглэлээр хамтарсан тодорхой зорилгод хүрэх амлалтыг баримтжуулан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-нд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний хүрээнд хэрэгжих төслийн зорилго нь ХХГХ-ийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхдээ хохирогч төвтэй арга барилд тулгуурлах, хохирогч хүүхдэд учирсан сэтгэлзүй, бие махбодын гэмтэл, хохирлыг харгалзан цогц үйлчилгээ үзүүлэх, гэмт этгээдүүдэд зохих ял шийтгэл оногдуулах болон хүүхдийн эсрэг үйлдэгдсэн ХХГХ-ийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэхэд засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн уялдаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах, чадавхыг бэхжүүлэхэд оршино. Уг төслийг Дэлхийн зөн ОУБ болон Азийн сан хамтран хэрэгжүүлж байна.

Хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспорт олгох, үрчлэлттэй холбоотой баримт бичиг бүртгэлийн үйл явц нь хүүхдийн эрхийг хангах, эрх зүйн байдлыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой. Гэвч эдгээр үйл явц дахь байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоо, хяналтын механизмын сул тал нь хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэл, хүүхдийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж болзошгүй юм.

Иймд Монгол Улсад хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспорт, үрчлэлтийн бичиг баримт олгох үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой байж болох эрсдэл, тогтолцооны сул талыг тодорхойлох, цаашид бодлого, практикийг сайжруулах зөвлөмж бүхий тайлан боловсруулах шаардлагатай байна.

Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэгч нь хуулийн этгээд эсвэл холбогдох чиглэлээр мэргэшсэн, туршлагатай зөвлөх баг байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

  1. Судалгаа, шинжилгээний чиглэлээр мэргэшсэн, холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх;
  2. Зөвлөх багийн бүрэлдэхүүнд хууль зүйн чиглэлээр мэргэшсэн, хууль тогтоомж, бодлого, журмын дүн шинжилгээ хийх туршлагатай мэргэжилтэн багтсан байх;
  3. Монгол Улсын төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг, хүүхдийн иргэний бүртгэл, паспорт болон үрчлэлтийн үйл явцын талаар зохих түвшний мэдлэг, туршлага, ойлголттой байх;
  4. Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, журам, бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, тэдгээрийн уялдаа холбоо, хэрэгжилтийн хүндрэл, сайжруулах боломжийг тодорхойлох чадавхтай байх;
  5. Оролцогч талуудтай ярилцлага, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх туршлагатай байх;
  6. Судалгааг монгол хэлээр гүйцэтгэж, монгол болон англи хэл дээр тайлан боловсруулах боломжтой байх;
  7. Зөвлөх үйлчилгээг чанартай, хугацаанд нь гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөц, техникийн болон санхүүгийн чадавхтай байх.

Зөвлөх үйлчилгээний ажилтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг info.cpc.mg@asiafoundation.org хаягаар авна уу. Сонгон шалгаруулалтад ирүүлэх материалыг

2026 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хүлээн авна.

“Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төсөл
Азийн сан

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.