УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа
10:17 2026/11/06
Өнөөдрийн хуралдааны эхэнд “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.
Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн даргын цалин 7,245,360 мянга, гишүүнийх 6,995,520 төгрөг болж нэмэгдэж байгаа юм.
ҮХЦ-ийн дарга, гишүүдэд үндсэн цалингаас гадна хоол, унааны зардал олгогддог. Тодруулбал, нэг өдөрт хоолны 15 мянган, унааны 3 мянган төгрөг бодогддог байна. Үүнээс гадна төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл, докторын зэрэг хамгаалсан бол цалингийн 10 хувь нэмэгдэж тооцогддог байна.
10:14 2026/11/06
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар есөн асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал 2027 оны төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэг болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Мөн хуулийн төслүүдийн талаар санал хураалт явуулна.
ШУУД ҮЗЭХ:
10:17 2026/11/06
Өнөөдрийн хуралдааны эхэнд “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.
Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн даргын цалин 7,245,360 мянга, гишүүнийх 6,995,520 төгрөг болж нэмэгдэж байгаа юм.
ҮХЦ-ийн дарга, гишүүдэд үндсэн цалингаас гадна хоол, унааны зардал олгогддог. Тодруулбал, нэг өдөрт хоолны 15 мянган, унааны 3 мянган төгрөг бодогддог байна. Үүнээс гадна төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл, докторын зэрэг хамгаалсан бол цалингийн 10 хувь нэмэгдэж тооцогддог байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
