ҮЙЛ ЯВДАЛ: "Уул уурхайн тогтвортой нөхөн сэргээлтийн олон талт оролцогчдын форум"-ын нээлт эхэлнэ
"Блю Скай" зочид буудалд
09:00 цагт "Уул уурхайн тогтвортой нөхөн сэргээлтийн олон талт оролцогчдын форум"-ын нээлт эхэлнэ.
Форумын үеэр уул уурхайн нөхөн сэргээлтийн бодлого, хэрэгжилт, олон улсын туршлага, шинжлэх ухаанд суурилсан шийдэл болон UNCCD COP17 бага хурлын хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, боломжийн талаар төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор хэлэлцэнэ.
Төрийн ордонд
09:00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдана.
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Чингис хаан Үндэсний музейн "Мөнгөн мод" танхимд
12:00 цагт Тус музей байгуулагдсан түүхийн танхим болон номын нээлт болно.
Сүхбаатарын талбайд
12:00 цагт Ахмадууд тэтгэвэртэй холбогдуулан хэвлэлийн хурал хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

