УИХ: Хаврын ээлжит чуулган хаахын өмнөхөн 138 хуулийн төслийг эцэслэн баталлаа
12:15 2026/07/03
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар нийт зургаан хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 138 гаруй хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Хуралдааны эхэнд Засгийн гараас 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдөр өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын гурван гишүүний өргөн барьсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэж эцэслэн баталлаа.
1. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан нийт 92 хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн байгаа юм.
2. Засгийн газраас 2025 оны арваннэгдүгээр сарын 11-нд өргөн барьсан Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав. Тус хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн нийт 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав.
3. Засгийн газраас 2025 оны арваннэгдүгээр сарын 11-нд өргөн барьсан Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцэслэн баталж байна. Уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 15 хууль, тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм.
4. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан зургаан хуульд нэмэлт өөрчлөлт оруулав.
5. Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 18-ны өдөр өргөн барьсан Газрын тосны тухай хуулийн төслийг эцэслэн батлав. Тус хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн зургаан хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах төслийг эцэслэн батлав.
6. С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026 оны тавдугаар сарын 29-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
10:55 2026/07/03
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар 120 гаруй хуулийн төслийг эцэслэн баталж байгаа юм. Тухайлбал Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа. Мөн Монгол Улсын Их Хурлын 202 6 оны хаврын ээлжит чуулганы хаалтын үйл ажиллагаа болно.
ШУУД ҮЗЭХ:
12:15 2026/07/03
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар нийт зургаан хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 138 гаруй хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Хуралдааны эхэнд Засгийн гараас 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдөр өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын гурван гишүүний өргөн барьсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэж эцэслэн баталлаа.
1. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан нийт 92 хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн байгаа юм.
2. Засгийн газраас 2025 оны арваннэгдүгээр сарын 11-нд өргөн барьсан Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав. Тус хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн нийт 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав.
3. Засгийн газраас 2025 оны арваннэгдүгээр сарын 11-нд өргөн барьсан Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцэслэн баталж байна. Уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 15 хууль, тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм.
4. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан зургаан хуульд нэмэлт өөрчлөлт оруулав.
5. Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 18-ны өдөр өргөн барьсан Газрын тосны тухай хуулийн төслийг эцэслэн батлав. Тус хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн зургаан хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах төслийг эцэслэн батлав.
6. С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026 оны тавдугаар сарын 29-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
