Сarrefour орон нутаг дахь сүлжээгээ өргөжүүлж Эрдэнэт болон Өвөрхангайд шинэ салбараа нээлээ
Дэлхий нийтэд хэдийнээ танигдсан Сarrefour олон улсын сүлжээ дэлгүүр Эрдэнэт болон Өвөрхангайд тус тус шинэ салбаруудаа албан ёсоор нэгэн зэрэг нээлээ.
Дэлхийн 50 гаруй улсад 14,000 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг франчайз сүлжээ бөгөөд Carrefour нь зах зээлийн өрсөлдөхүйц үнэ, чанартай бүтээгдэхүүн, хүнсний аюулгүй байдал гэсэн тодотголтойгоор хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ хэдийнээ танигдсан брэнд билээ.
Шинэ салбаруудаараа дамжуулан Carrefour шошготой, Европ барааны чанар, стандартыг хангасан 3,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европоос Эрдэнэт хот болон Өвөрхангай аймгийн хэрэглэгчдэдээ шууд нийлүүлэн хүргэх боломж бүрдэж байгаагаараа онцлог давуу тал болж байна.
Carrefour сүлжээ дэлгүүр цар хүрээгээ тэлэн олон улсын стандартын бүтээн байгуулалтыг орон нутагт бий болгохоос гадна нийт 2,000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, бүс нутгийнхаа төсөвт оруулж буй татвар, хөрөнгө оруулалтад бодит хувь нэмэр оруулан тогтвортой ажиллаж байгаа шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэг билээ.
Хүн бүр баталгаатай, чанартай, эрүүл хоол хүнсийг хямд үнээр авах эрхтэй гэдэг итгэл үнэмшлийн дор нэгдсэн Carrefour-ийн хамт олон гэр бүлийн гишүүн бүрд тохирсон, чанартай, шинэ бүтээгдэхүүнийг тав тухтай орчинд хамгийн таатай нөхцөлөөр санал болгохыг хором бүрд эрхэмлэн ажиллахаар шинэ салбаруудынхаа үүд хаалгыг нээлээ.
Carrefour-ийн онцлох бүтээгдэхүүнүүдээс дурдвал:
- Бэйкери болон бүх төрлийн халуун хоол. Маргарингүй цэвэр цөцгийн тосоор хийсэн шинэхэн бэйкери болон бүх төрлийн халуун хоол, зуушаар үйлчилдэг.
- Шим тэжээлийн А-Е үнэлгээтэй, органик орц найрлагатай өөрийн нэрийн олон төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнтэй.
- Дарсны хамгийн өргөн сонголттой Франц болон Нидерланд улсаас 1,500 нэр төрлийн улаан болон цагаан дарсыг зах зээлийн өрсөлдөхүйц хямд үнээр импортлон, салбар дэлгүүрүүддээ худалдаалдаг.
- Carrefour нэрийн шошготой 3,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй.
- Carrefour нэрийн тусгай жороор гриллдэж шарсан бүтэн тахиа. Эрүүл ахуйн өндөр стандартыг хангасан гал тогоонд тусгай технологийн дагуу 2 цаг тутамд шинээр бэлтгэгдэж, үргэлж халуун шинэхнээрээ таны гарт хүрнэ.
- Амьд хөрөнгөний талх Бүх орц, найрлага нь Италиас ирдэг, амьд хөрөнгөний гурилаар хийгддэг, жинхэнэ артизан пиццаг үйлчлүүлэгчдэдээ шинэхнээр нь хүргэдэг.
- Байгальд ээлтэй хувцас болон ахуйн бүтээгдэхүүнүүдтэй Хүнс, гэр ахуй, бэлэн хувцас, электрон бараа гэх мэт Carrefour нэрийн өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнтэй.
ШИНЭ ДЭЛГҮҮРИЙН НЭЭЛТИЙН ХЯМДРАЛ, УРАМШУУЛЛУУД
- Эхний 600 үйлчлүүлэгчид 50,000₮-өөс дээш худалдан авалтад ЭКО ТОР
- Эхний 1000 үйлчлүүлэгчид 150,000₮-өөс дээш худалдан авалтад CRF шүхэр эсвэл гар чийдэн (сонголтоор)
- Эхний 2000 үйлчлүүлэгчид 200,000₮-өөс дээш худалдан авалтад зөөлөн бүтээлэг
✨ Мөн 1+1, 50% OFF, 2+1, 3+1 зэрэг олон төрлийн хямдрал, бэлэгтэй, урамшуулалт худалдаа та бүхнийг хүлээж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: www.facebook.com/CarrefourMongolia
Carrefour Эрдэнэт: www.facebook.com/groups/167114411
Carrefour Өвөрхангай: www.facebook.com/groups/1478591043
Та бүхэн Carrefour дэлгүүрээр тав тухтай үйлчлүүлээрэй.
ИЛҮҮ_ХЭМНЭЛТТЭЙ, ИЛҮҮ_ЧАНАРТАЙ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



















