ИНФОГРАФИК: УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүй
2025 оны төрийн өндөр албан тушаалтнуудын Хувийн Ашиг Сонирхол, Хөрөнгө Орлогын Мэдүүлэг (ХАСХОМ)-ээс УИХ-ын гишүүдийн ХАСХОМ-ийг ангилал тус бүрээр нь харьцуулан харах боломжтой байдлаар хүргэж байна.
Доорх графикаас УИХ-ын 126 гишүүний 2025 онд мэдүүлсэн ХАСХОМ-ийн үзүүлэлтүүдийг төрөл тус бүрээр нь сонгон харьцуулах харах боломжтой.
График #1: УИХ-ын гишүүдийн 2025 оны Хувийн Ашиг Сонирхол, Хөрөнгө Орлогын Мэдүүлэг.
2024 vs. 2025 Хөрөнгийн өөрчлөлт
Доорх хүснэгтэд хөрөнгийн хэмжээ нь нэг жилд хамгийн ихээр өссөн болон буурсан гишүүдийг харуулав.
Хүснэгт #1: 2023-2024 оны хөрөнгийн өөрчлөлт төгрөгөөр
Өссөн
| Нэр | Өөрчлөлт |
|---|---|
| Ж.Ганбаатар | 23,795,236 |
| Г.Очирбат | 11,564,467 |
| Т.Аубакир | 4,705,576 |
| Г.Хосбаяр | 4,540,458 |
| С.Лүндэг | 4,212,249 |
| Н.Номтойбаяр | 3,732,530 |
| Л.Энх-Амгалан | 2,645,579 |
| Э.Одбаяр | 2,040,437 |
| О.Цогтгэрэл | 1,970,480 |
| Х.Баттулга | 1,791,194 |
Буурсан
| Нэр | Өөрчлөлт |
|---|---|
| Д.Энхтүвшин | (6,999,960) |
| Т.Мөнхсайхан | (5,983,461) |
| Ч.Номин | (4,244,205) |
| Б.Чойжилсүрэн | (3,003,274) |
| С.Амарсайхан | (2,374,295) |
| Д.Батбаяр | (1,670,289) |
| Н.Учрал | (1,577,063) |
| Б.Дэлгэрсайхан | (1,519,686) |
| Д.Ганбат | (1,124,505) |
| Ж.Баярмаа | (1,110,819) |
Өнгөрсөн онд Ж.Ганбаатар гишүүний нийт хөрөнгө 23.8 тэрбум төгрөгөөр өсөж хамгийн их хөрөнгө нь өссөн гишүүн болсон бол эсрэгээрээ Д.Энхтүвшин гишүүний хөрөнгө 7 тэрбум төгрөгөөр багассан байна. Мөн 2025 онд Н.Номтойбаяр гишүүний тээврийн хэрэгслийн үнэлгээ 1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, Ч.Лодойсамбуу гишүүн 1 тэрбум төгрөгийн зээлтэй болжээ. Энэ мэт сонирхолтой үзүүлэлтүүдийг жижиг сум дээр дарж төрлөөр нь ялган хараарай.
График #2: 2024 vs. 2025 хөрөнгийн өөрчлөлт гишүүн тус бүрээр.
Мал аж ахуй
2025 онд гишүүд нийт 10,560 толгой мал тоолуулж, 22.98 тэрбум төгрөгөөр үнэлжээ. 2024 онд 967 толгой малтай байсан Ц.Баатархүү гишүүн энэ жил 1,144 толгой малтай болж, мянгат малчин болсон байна. Харин 45 бүл зөгийтэй байсан М.Нарантуяа-Нара гишүүн энэ жил 18 бүл зөгийтэй болжээ.
График #3: УИХ-ын гишүүдийн мал аж ахуй
Тээврийн хэрэгсэл
График #4: УИХ-ын гишүүдийн эзэмшиж буй тээврийн хэрэгсэл. График дээр дарж брэнд, загвар зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
Гишүүдийн эзэмшдэг компаниуд
2025 оны ХАСХОМ дахь компанийн эзэмшлийн мэдээлэлд Б.Чойжилсүрэн 45, Ч.Номин 31, Б.Түвшин 21 компанийн хувьцаа эзэмшиж байгаагаар жагсаалтыг тэргүүлжээ. Энэхүү жагсаалтыг гаргахдаа "Эрдэнэс Таван Толгой ХК"-ийг оруулаагүй болно.
Б.Чойжилсүрэн гишүүний мэдээлэлд хоёр компани (Хурд паркинг центр ХХК, Зүлэгт тал трейд ХХК) шинээр нэмэгдэж 45 болсон байна.
График #5: УИХ-ын гишүүдийн эзэмшиж буй ААН, Компани.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
