ФОТО: Хавайн арлыг санагдуулам өнгө төрхийг бүрдүүлсэн ХҮЛЭЭН АВАЛТ

П.Сайнжаргал, IKON.MN
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын тусгаар тогтнолын 250 жилийн ой энэ онд тохиож байна. 

Түүхт ойн хүрээнд АНУ-ын Элчин сайдын яамнаас тусгаар тогтнолын баярын хүлээн авалтын ёслолыг өчигдөр зохион байгуулж, Хавайн арлыг санагдуулам өнгө төрхийг бүрдүүлэн зочдоо угтан авлаа. 

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ричард Буанган "АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг бидэнтэй хамт тэмдэглэхээр ирсэнд баярлалаа. Өнөөдрийн хүлээн авалт бол зөвхөн Америкийн тусгаар тогтнолыг тэмдэглэх арга хэмжээ биш. Энэ нь манай улс үндэстнийг өнгөрсөн 250 жилийн туршид дэмжиж, хурцалж ирсэн нөхөрлөлийг тэмдэглэх баяр" гэдгийг онцоллоо. 

Мөн тэрбээр "Бид бүхэн жил бүр АНУ-ын соёл, уламжлал, ондоошлыг харуулсан харилцан адилгүй сэдвийг сонгож, үндэсний баярын өдрийг зохион байгуулдаг.  

Энэ жил Хавайн арлыг санагдуулам орчин нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд зочдодоо тусгайлан бэлтгэсэн цэцгэн эрхи зүүж, угтах нь Хавайн уламжлалаар хүндэтгэлийг илэрхийлнэ. Ёслолын тайзыг хүртэл Хавайн өнгөлөг тод өнгөөр зассан байгаа.

Хавайн уламжлалт дуу хөгжмөөр мэргэшсэн хамтлаг, дуучид өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн. Түүнээс гадна АНУ-ын агаарын цэргийн хүчний тусгай хамтлаг ирж, уламжлалт дуу, бүжиг, сонирхолтой үзүүлбэрийг толилуулахад бэлэн болоод байна. 

Мөн Монгол шуудан компаниас тусгайлан АНУ-ын 250 жилийн ойд зориулан гаргаж буй шинэ маркийг нээх юм. Монгол анд нөхөд маань бидэнд онцгой хүндэтгэл үзүүлж, шинэ марк нээж байгаад талархаж байна" гэдгээ илэрхийллээ. 

Ардчилал бол хүрэх цэг биш, харин тасралтгүй үргэлжлэх аян юм. Энэ аян замд дөрөө нийлсэн ардчилсан улсуудын түншлэлээ бид өнөөдөр тэмдэглэж байгаа юм.

30 гаруй жилийн турш АНУ болон Монгол Улс харилцан хүндэтгэл, ардчиллын хамтын үнэт зүйлс, тусгаар тогтнол, бие даасан байдал, хууль дээдлэх ёсонд тууштай байх нийтлэг зарчмууд дээр суурилсан бахдам нөхөрлөлийг бүтээж ирснийг яриандаа тодотгов. 

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг