Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийг төсвийн алдагдал, зардалд тооцохгүй болох эсэхийг хэлэлцэж байна
11:24 2026/05/15
УИХ-ын чуулганы хуралдаанаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Уг хуулийн төслийг өчигдөр /2026.05.10/ УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх хүсэлт тавьсан билээ.
Уг хуулийн үйлчлэлд зөвхөн Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүд хамаарах бөгөөд өөр төсөл шинээр нэмж тусгахыг хориглохоор хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөлд тухайн жилийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээ нь дээр дурдсан 2 төслийн гадаад зээлийн санхүүжилтийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болохоор тусгасан бөгөөд ийнхүү нэмэгдсэн дүн нь энд дурдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хязгаарт хамаарахгүй байхаар зохицуулжээ. Энэхүү зүйл нь гадаад зээлийн санхүүжилтийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хуулийн төслийн голлох ач холбогдолтой зохицуулалт бөгөөд ийнхүү зохицуулснаар дээрх 2 том мега төслүүдийн зээлийн ашиглалт нэмэгдэж, төслийг тогтоосон хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзсэн байна.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
