Индэр    
3 минутын өмнө
Зураг
Судлаач проф.

Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд!

Редакцын бус нийтлэл
Зураг

-Израиль Улс байгуулагдсаны 78 жилийн ойд-

  • Социализмаа санагалздаг, Алтан Москваг шүтдэг, одоо Израилийг үзэн ядаад Ираны талд зогсож буй монголчууддаа сонин баримт дэлгэчих үү?
  • Уншаад гайхширна!
  • Хэнийг үзэн ядахаа тэгээд шийднэ!

Эхлээд нэг тайлбар. Би гэж жүүд нарыг шүтчихсэн нэг фанат нөхөр Улаанбаатар ганцаараа лоббидоод сууж байдаг юм биш. Израильд дипломатын курс төгсгөсөн анхны гурван монгол дипломатчдын нэг нь (нөгөө хоёр нь Д.Цогтбаатар, К.Сайраан), бид гурваас хойш тэгж олон монгол хүн Израилийн ГХЯ-ны Машав курсэд суралцаагүй, Каирт Элчин сайд байхдаа Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Израиль Улсыг түр хавсран, тэндхийн монголчуудын иргэний шинэчилсэн бүртгэлийг удирдаж явуулсан хүн нь би байна. Израильд олонтаа очиж, түүх соёл, хүмүүстэй нь танилцсан, бас ч үгүй дэлхийн ба олон улсын харилцааны түүх сонирхдогийн хувьд жүүд нарыг гадарлахтайгаа.

зураг
 

“Давидын од”- Зургаан хошуут энэ од. Зуун зууны туршид жүүдүүдийн оюун ухаан, эрх чөлөө, амьдрах хүч чадал, итгэл найдварын бэлгэдэл болон иржээ. Археологийн олдвор буй. Манай тооллоос өмнөх эртний Помпей, Критийн үеийн байшин барилгын тууринд хүртэл энэ од дүрслэгджээ. Хоёр одыг харьцуулаад үз. Эхнийх нь Нацистын Германы хорих лагериудад жүүд нарт зүүлгэж байсан эмблем, өчиггүй алж болно гэсэн нэг ёсны таних тэмдэг нь. Арынх нь өнөөгийн Израиль Улсын Төрийн далбаанд дүрсэлсэн хөх цэнхэр 6 хошуут од. Еврей хүн болж төрснийхөө төлөө дахин Освенцимын (Auschwitz-Аушвиц) тамыг (The Pianist–Төгөлдөр хуурч, Schindler’s List–Шиндлерийн бүртгэл уран сайхны кино монголчуудад танил болсон доо) амсахгүй гэсэн баталгаа, бэлгэдэл. Дахин “Освенцим” руу ачигдахгүйн төлөө хүчтэй бай, сэрэмжтэй бай, цэх бай гэсний баталгаа. “Дайснаасаа заавал хүчтэй бай!” хэмээн Беньямин Нетаньяху дахин дахин мэдэгдээд байдаг нь сул үг биш, түүхэн учир шалтгаанаас үүдсэн анхааруулга бөлгөө.

Өчигдөр буюу 5 дугаар сарын 14-ний өдөр бол Еврейн төр-улсыг тунхагласны 78 жилийн ойн баярын өдөр. 1948 оны тэр өдөр 16.00 цагт Тель-Авив хотын Дүрслэх урлагийн музейн танхимд Давид Бен-Гурион Израиль Улсын (Эрец-Исраэль) Тусгаар тогтнолын тунхагийг уншиж сонсгожээ. Жүүдийн Төрт-улсыг АНУ тэр дор нь хүлээн зөвшөөрч, араас нь СССР улс хоёр дахь нь болжээ. Бен-Гурионы уншсан алдарт Тунхаг дэлхийд түгэж амжаагүй байтал ердөө маргааш нь Арабын улсуудын холбооны гишүүд–Сири, Египет, Ливан, Ирак, Транс-Иордан гэх 5 улс Еврейн шинэ улсыг устгахаар 5-уулаа эвcэн дайн дэгдээж халдан довтолжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1947.11.29-ний № 181 дугаар тогтоолын дагуу байгуулагдах хоёр дахь Төрт-улс Палестин нь одоо болтол Тусгаар тогтнолоо бүрэн зарлаж чаддаггүй, улс гэрээ бүрэн бүтэн төвхнүүлж чадахгүй будилж мунгинасаар 78 дахь жилдээ явж байна. Хожим нь Израиль, Палестин хоёр 1993.09.13-нд харилцан хүлээн зөвшөөрсөн (“Осло-I”; “Осло-II”) энх тайвны гэрээ байгуулсан ч (1947-1993 он, чилийсэн 46 жил) одоо болтол нөгөө “Палестин Улс” нь байдаггүй. Дахиад 33 жилийг алджээ.

Эргэлзээг тайлъя. Түүхнээ Палестины Төрт-улс, Палестины лалын БНУ, эсвэл Палестины Хаант улс гэж зүв зүгээр оршиж байхад нь газар нутгийг нь булааж аваад Израильд өгчихсөн юм биш. Түүх ухвал харин Жүүд нарын Төрт-улс, Хаант улс гэж байсаан. Ромчууд тэдний Тусгаар тогтнолыг үгүй хийж, хөөж тууж, жүүд нар олон зуун жил (0063-1948 он буюу 19 зуун) хөөгдөж туугдаж, алуулж талуулж, тэнэж яваад 1947 оны тэрхүү түүхэн тогтоолоор (НҮБ) уугуул нутагтаа эргэж ирээд анх удаа хуралдсан нь “1948.05.14-ны 16.00 цаг” болой. Тогтоол батлагдаад 6 сар (1947.11.29-нөөс) чилийтлээ өнгөртөл палестинчууд Тусгаар тогтнолоо зарлахгүй юугаа хийсэн юм бэ? Дэлхийн хамтын нийгэмлэгээс Тусгаар тогтнолыг нь олгосоор байтал 78 жил нэгдсэн Төрт-улсаа байгуулсангүй 2026 онд хүргэчихсэн, мөн азгүй еэ?

зураг
 

Улирч баларсан энэ түүхээ “ах нар” руугаа татаж авчиръя. Нүд бүлтийлгэх, чих сортолзуулах баахан баримт “Мэдлэгт дусал нэмэр” гээд зүгээр л хэлхчихлээ. Коммунист итгэл үнэмшлээсээ эхлэе. Дараа нь Орост хайртайчуудад баримт дэлгэе. Хаант Орост хүн амын 7% еврейчүүд (жүүдүүд), гэтэл хувьсгалт нам, байгууллагуудын гишүүдийн 40% нь еврейчүүд байсан баримт ил байна. Эсер намын гурван гишүүн тутмын нэг нь еврей, большевикуудын 4 хүн тутмын нэг нь еврей, Еврейн социалист намын гэхэд 33 мянган гишүүнтэй гэхчлэн. Яагаад ийм хувьсгалч болчихсон юм бэ гэвэл тэдний улс төрийн боловсролтойнх биш. Еврейчүүдийг ямагт, бүх шатанд хавчин гадуурхаж, алж талж, хөөж тууж, хоморголон гэсгээж ирсэнтэй нь холбоотой. Тийм учраас тэд аль ч нийгэмд сөрөг хүчин байсан. Эвлэлдэн нэгдэхдээ гаргуун.

“Октябрийн хувьсгал” нэртэй Октябрь сарын Төрийн эргэлтийн авторууд хэн бэ? Хуурамч нууц нэр ба еврей нэрээр нь харьцуулаад үзнэ үү.

  1. Октябрийн хувьсгалын жинхэнэ удирдагч ба Улаан армийг үндэслэгч Лев Троцкий–еврей унаган нэр нь Лейба Бронштейн
  2. Зөвлөлт Оросын Төвийн гүйцэтгэх хорооны анхны дарга бөгөөд Зөвлөлт Төрийн анхны тэргүүн Яков Свердлов–Яков-Аарон Светлов
  3. Зөвлөлт Оросын Төвийн гүйцэтгэх хорооны удаахи дарга Лев Каменев–Лев Розенфельд
  4. Коминтерний анхны дарга, Лениний баруун гар Григорий Зиновьев–Овсей-Гершен Радомысльский
  5. Зөвлөлт Оросын анхны Сангийн сайд Григорий Сокольников–Гирш Бриллиант
  6. Сүүлхэнд СССР-ийн Гадаад хэргийн ардын комиссар Максим Литвинов–Меер-Генох Валлах гэх мэт.

“Октябрийн хувьсгал”-ын яг маргааш 1917.10.26-нд байгуулагдсан Зөвлөлт Засгийн газрын Ерөнхий сайдын тушаалыг Ленин Троцкийд санал болгоход “Би еврей хүн, тариачны Орост бүтэхгүй” гээд хавьтуулаагүй. Ингээд Ерөнхий сайд нь В.И.Ленин. Эхийн талаасаа еврей, швед, герман цус холилдсон. Засгийн газрын хоёр дахь лидер нь Гадаад хэргийн анхны сайд Л.Троцкий өөрөө. Газар тариалангийн анхны ардын комиссар еврей А.Шлихтер, Хууль зүйн анхны ардын комиссар еврей И.Штейнберг, Санхүүгийн ардын комиссар еврей И.Гуковский гэх мэт. Большевикууд засгийн эрх булаан аваад Петроградад ноёлоход улс төрийн дээд эрх барих шинэ баг нь уртаашаа 545-үүлээ байжээ. Харьцуулаад үзээрэй 545 большевик-меньшевикээс 447 нь еврей, 34 лавти, 30 орос, 22 армян, 12 герман, 3 фин, 2 польш, 1 гүрж, 1 чех, 1 унгар. Тэр үеийн 60 гаруй сая тариачин зонхилсон Хаант Оросын цоо шинэ төр ингэж бүрджээ. “Зөвлөлт Засгийн газар анх еврейчүүдийнх байсан” гээд В.Путин өөрөө хэлчихсэн л дээ.

Засгийн эрх авсан большевик намын Төв Хорооны 21 гишүүний 6 нь еврей: Г.Зиновьев, Л.Каменев, Л.Троцкий, Я.Свердлов, М.Урицкий, Г.Сокольников. Араас нь Төв Хороонд нөхөж орж ирсэн нь М.Лашевич, К.Радек гэхчлэн. Сталины командын гишүүн, түүний баруун гар, их хэлмэгдүүлэгч Г.Ягода, саяхан болтол урт насласан бас нэг сталинч Л.Кагановичийг араас нь нэмж нэрлэх үү. Хувьсгалчид, нам-засгийн удирдагчдаас гадна Улаан армийн дарга нар, комиссарууд, чекистүүд гээд ёстой давалгаалж өгнө.

Гэтэл өөрсдөө еврей байхаас гадна еврей бүсгүйтэй гэрлэдэг нь нэг үе бараг моод байжээ. Еврей гэргийтэй алдартнууд гэхэд л нэрсээрээ байна. Хамгийн томчуудаас нь дурдвал өөрийнх нь нэр ба гэргийнх нь еврей нэрс: Феликс Дзержинский–Софья Сигизмундовна Мушкат, Михаил Калинин–Екатерина Иоганновна Лорберг, Сергей Киров–Мария Маркус, Климент Ворошилов–Голда Горбман, Андрей Андреев–Дора Хазан, Вячеслав Молотов–Перл Карповская, Николай Бухарин–Эсфирь Гурвич, Сталины ууган хүү Яков Жугашвили–Юдифь Мельцер гэхчлэн. Еврей гэргийтэй ханилсан Луначарский, Ежов, Куйбышев, Рыков, Брежнев гээд цаашаа нэрс явж өгнө.

СССР-ийн нам-төр, КГБ гээд бүх эрх мэдлийг атгаж байсан, Монголын ард түмний дотно анд Юрий Владимирович Андропов гэхэд л эцэг нь Вэлв Либерман, эх нь Евгения Карловна Файнштейн гээд цэвэр 100% еврей гэр бүлийн хөвгүүн байна. Хэзээ хаанаас Андропов гэх овогтой болсон нь нууц. Зөвлөлт Холбоот Улсын маршал, нэрт жанжин Родион Яковлевич Малиновский бол Одессын Яков (Янкел, эсвэл Яким) гэгч еврей хүний хүү. Халхын голын дайны баатар, фронтын группийн командлагч хурандаа генерал Григорий Михайлович Штерн гэж цэвэр цусны еврей байна.

Орчин үе рүү татаж авчраад ОХУ дээр жишээлэх үү? Б.Ельциний үед Гадаад хэргийн сайд, дараа нь ОХУ-ын Засгийн газрын дарга асан Евгений Примаков нь төрөхдөө эцэг эх хоёрынхоо овгийн нэрээр Е.М.Киршенблат, Марк Каждан нэртэй явсан байх юм. Нэг үгээр 100% еврей. Хэзээ Примаков болсон нь нууц. ОХУ-ын Ерөнхий сайд байхдаа манай улсад айлчлан ирж байсан Михаил Ефимович Фрадков гэж еврей байна. Насан эцэслэтлээ Оросын төрийг бужигнуулсан, Төрийн Думын халаагүй депутат В.В.Жириновский гэх орчин үеийн оросын цуутай еврейн бахдалтай жишээ. Вольф Исаакович Эйдельштейний хүү Владимир Вольфович Эйдельштейн яаж яваад Жириновский болсон нь бас нууц, эхтэй нь эрт үед сууж байсан хүний овгийг их сургуульд элсэхийнхээ өмнө сольж авсан болж таарсан. Еврей болохлоор нь МГУ-д элсүүлэхгүй байсан юм уу, мэдэхгүй. Түүний өвөг эцэг Исаак Авраамович Эйдельштейн нь Польшийн нэгэн үйлдвэрийн эзэн баян еврей, эцэг Вольф Эйдельштейн нь Зөвлөлтөөс дүрвэж Францаар дамжин Израильд очоод Ликуд намын зүтгэлтэн болсон, Израильдаа нүд аньсан. Хожим Жириновский өөрөө шарилыг нь эргэж очсон.

2009 онд “Медведев Дмитрий Анатольевич” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн тухай ийм нэг баримт сайтуудад явж байсан. Жинхэнэ нэр нь Давид Ааронович Мендель (буюу Дмитрий Анатольевич Медведев). 2009 оны ОХУ-ын Засгийн газрын дарга Владимир Владимирович Путин бол “Шаломов” гэсэн овгийн нэртэй түүнийг бас еврей гээд дагалдуулаад биччихсэн байсан. Тэр үед Путины залгамжлагчаар тодорсон Дмитрий Медведев бол уг гарлаараа галахийн еврей, эх Юлия Вениаминовна нь Линник гэсэн овогтой 100% еврейка. Эцэг Аарон Абрамович Мендель нь профессор. Паспорт дээрээ орос гэж хэргээр бүртгүүлсэн. Ингэхэд Аарон, Абрам нэртэй орос хүн байдаг бил үү? Медведевийн эмэг эх Циля Виниаминовна нь паспорт дээр еврейка гэж бичигдсэн гэхчлэн. Оросын сошиал сайтыг энэчлэн ухаад байвал шинжлэх ухаан, боловсрол, урлаг соёл, олигархи-бизнес гээд орос хүн гэж цаана нь байна уу гэмээр, оросын ба хуучин зөвлөлтийн еврейчүүдийн талаар далай шиг их мэдээлэл байна. Украиных ч ялгаагүй дээ.

Израиль Улсын тухайд уртаас урт үлгэр ярьж болно. Олон таван үггүйгээр зүгээр л баримт хэлхэе. Дээд оройноос нь. Гарал үүсэл нь хаанаас вэ?

  1. Давид Бен-Гурион гэж Израиль Улсыг үндэслэгч нөгөө алдарт еврей бол Хаант Орост төрсөн Давид Йосеф Грин гэгч.
  2. Түүний залгамжлагч нь (хоёр дахь Ерөнхий сайд) Одессын еврей Яков Чертокийн хүү Моше Шарет.
  3. Дараагийн Ерөнхий сайд Леви Эшколь нь Хаант Оросын хөдөө аж ахуйн үйлдвэрийн эзэн Иосиф Школьникийн хүү Лейви-Ицхок Иосифович Школьник.
  4. Залгамжлаад Голда Ицковна Мабович нэртэй Киевт төрж өссөн еврей охин Израиль Улсын Ерөнхий сайд болчихсон 1973 оны дайн удирдаад Синайн фронтод явж байв.
  5. Залгамжлагч нь украин-белоруссын еврейн хүү Ицхак Рабин. Аав нь Нехемия Рабичев, ээж нь Роза Каган.
  6. Зөвлөлт Белоруссын иргэн Гецл Перский, Сара Мельцер нарын хүү Шимон Перес нь хоёр удаа Ерөнхий сайдаар, бүр Израиль Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан.
  7. Арабуудтай хийсэн хэд хэдэн дайны баатар, арабуудын зүрхэнд айдас болж мөнхөрсөн цэргийн нэрт жанжин, улс төрч, дэслэгч генерал Моше Даян бол Хаант Оросын иргэн Шмуэль Китайгородский, Двора Затловская нарын хүү гэхчлэн урт түүх өрнөнө.
зураг
 

Одоо цагт муугаар нэрээ дуудуулаад “ҮХЭЭЧ!” гээд хараалгаад байгаа Беньямин Нетаньяху Улаан талбайд Ялалтын баяраар улаан армийн офицерын зураг барьж энгэртээ Георгиевийн тууз зүүчихсэн яваа зураг. Садан төрлөөс нь Эх орны дайнд оролцож гавьяа байгуулсан болж таарлаа. Нетаньяху болбаас Белоруссын (Хаант Орос) нэртэй зохиолчийн ач хүү. Өвөө нь Натан Милейковский–овгийн нэр нь Цви Милейковский, Либа Гитель Галеви. Хэрэв Орос, эсвэл Беларусьтаа үлдсэнсэн бол Вениамин Милейковский нэртэй явах байж л дээ, энэ нөхөр. “Милейковский” байснаа “Нетаньяху” болсон түүх нь ч ээдрээтэй.

Орос ба Зөвлөлт гаралтай еврейчүүдийн Исраэль ба-Алия нам одоо ч Израильдаа нөлөө бүхий. Лидер нь зөвлөлтийн тэрс үзэлтэн нэртэй зохиолч Натан Щаранский. Салж гарсан өөр нэг нам НДИ–оросоороо Наш Дом Израиль буюу Миний гэр орон Израиль–лидер нь Зөвлөлт Молдавын иргэн Авигдор Либерман, дэд дарга бөгөөд Кнессет дэх фракцын лидер нь Зөвлөлт Узбекистаны еврей Роберт Илатов, сониноос би Илатовтой 2011 онд эчнээ танилцаж байв. Израилийн Кнессетэд суудалтай нөлөө бүхий бүх намд орос хэлтнүүд олуулаа ярайж байна. Израилийн улс төрийн бүх намд “Русскоязычный штаб партии” гэсэн нэгж байх ба тэнд нь хуучин зөвлөлтийн еврей улс төрчид фракцлана. Нетаньяхугийн Ликуд намын нэг лидер Юлий Эдельштейн гэж зөвлөлтийн еврей Израилийн парламентын спикер байв, одоо парламентын Гадаад бодлого, батлан хамгаалах байнгын хорооны дарга, нэг үгээр цэрэг-стратегийн шийдвэр гаргаад ХАМАС, Хезболла, IRGC корпусыг онилоод сууж байна.

Гэм нь Зөвлөлтөд төрж өссөн Израильд цагаачилсан (2 саяуулаа) тэд болбаас энэ террорист ХАМАС-ыг, Хезболлаг, цаад эзэн Ирантай нь газрын хөрснөөс арчаад өг, үгүй хий гэдэг талынхан шүү дээ! Арабын “террорист”-уудыг цустай нь хутгаж тавьсан МОССАД, ЦАХАЛ-ын нэртэй генерал, хурандаа нар (маш олон) Израилийн арми-цэргийн түүхэнд нэрээ мөнхөлжээ. “Моссад”-ыг үндэслэгч анхны захирлууд Иссер Гальперин, Наум Ливанов (Улаан армиас очсон), зөвлөлтийн нэрт яруу найрагч Борис Слуцкийн үеэл болох Меир Слуцкий гэж “Моссад”-ын бас нэг анхны дарга, хуягт-танкийн цэргийг үндэслэгч, нисэх хүчний командлагч генерал Хаим Ласков (Жанжин штабын 1958 оны дарга), Израилийн армид “спецназ”-ыг “О”-оос эхлэн байгуулж удирдсан Никольский, Зайцев, Малеванный гээд “гурван капитан”, Улаан армийн 200 офицерыг Израильд “урвуулсан” чекист Михаил Шварцбурд, “Моссад”-ын одоогийн захирлаас албыг нь авах гэж байгаа хошууч генерал Роман Гофман (зөвлөлт белорусс), хурандаа Герман Гильтман (зөвлөлт украин), Борис Шустер (зөвлөлт молдав), Ольга Полякова (зөвлөлт украин) гээд нэрс нь ярайж байна.

зураг
 

Тусгаар тогтнолын төлөө 1948 оны дайнд Эх орны дайны ахмад дайчид олуулаа оролцож арабуудтай байлдаж явсан түүх, дурсамж тоймгүй. 1956, 1967, 1973 оны дайнуудад оролцож явсан түүх ч олон буй. Израильд Эх орны дайны ахмад дайчдад маш өндөр хүндэтгэл үзүүлж ирсэнийг би мэднэ. Нүдээрээ ч харсан. Заримтай нь уулзсан. 2022 оны байдлаар Израильд Эх орны дайны ахмад дайчин 2500 орчим хүн байсан, Ахмад дайчдын холбоог Абрам Меерович Гринзайд гэж Улаан армийн цэргийн тагнуулч явсан эрхэм толгойлж байна.

Зүгээр л сонирхуулах үүднээс баттай мэдээллээр БНМАУ-ын социалист бүтээн байгуулалтад хувь нэмрээ өргөсөн Зөвлөлтийн мэргэжилтний 17% нь еврей байжээ. Орос гэргийтэй Монголын тэргүүлэх, толгой сэхээтнүүдийн еврей гэргий гээд бас бий. Нам-улсын зүтгэлтэн, хурандаа генерал, хошууч генерал, “Ардын зураач” цолтой хэд хэдэн эрхмийн гэргийн нэрс, түүх гээд бичвэл чамгүй түүх дэлгэж бас болно.

Төгсгөлд нь сонирхуулахад оросын нэртэй суртал нэвтрүүлэгч, ТВ-ийн хөтлөгч, олон арван түүхийн номын автор Л.Млечин Израилийг магтаад баримт түшээд ярьж өгчээ. Хөршүүддээ огтоос дайсан улс биш л гээд байна даа. Кремлийн хатуу хяналт дор Млечин ингэж дураараа ярихгүй л дээ. Ямар учир байна?

зураг