"Хангарди ордны зүүн талд борооны ус зайлуулах шугам угсарч байна"
Энэ онд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн ус их тогтдог 12 байршилд шинээр борооны ус зайлуулах 20 гаруй километр шугам угсрахаар болоод буй.
Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Арцатын аман дахь Хангарди ордны зүүн талд 524 метр урт борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг гүйцэтгэж байгааг Геодези Усны Барилга Байгууламжийн Газраас мэдээлэв.
Үүнээс өмнө Тэмээтэй хөшөөний уулзвараас Мишээл экспо хүртэл, Циркийн баруун талд, Баянзүрх усан спорт болон 38а байрны орчимд, Тэсо компанийн урд талд зэрэг байршлын ус зайлуулах шугамыг угсарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
