UBCab Express хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцсэн шинэ үйлчилгээ гаргалаа
UBCab Express компани хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд тулгуурлан “Ачаа тээвэр” шинэ үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлж, овор хэмжээ ихтэй ачаа тээвэрлэлтийн асуудлыг технологид суурилсан шийдлээр хөнгөвчилж байна.
Сүүлийн жилүүдэд онлайн худалдаа, жижиг дунд бизнес, айл өрхийн нүүлгэлт болон том оврын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хэрэгцээ эрчимтэй өсөж байгаа ч хэрэглэгчид шаардлагатай үед тохирох тээврийн хэрэгсэл олох, хувийн автомашинд багтахгүй ачаа зөөвөрлөх зэрэг хүндрэл тулгардаг. Энэхүү хэрэгцээнд үндэслэн UBCab Express компани UBCab аппликэйшнд “Ачаа тээвэр” үйлчилгээг шинээр нэвтрүүлж, хэрэглэгчдэд хамгийн ойр байрлах ачааны автомашинтай жолоочийг шууд дуудах боломжийг бүрдүүлж байна.
Мөн үйлчилгээний бүх процесс аппликэйшнд суурилсан тул захиалга өгөх, жолоочийн мэдээлэл харах, хүргэлтийн явцыг хянах зэрэг үйлдлийг нэг дороос хийх боломжтой юм.
Ийнхүү “Ачаа тээвэр” шинэ үйлчилгээ нэвтэрснээр хэрэглэгчид шаардлагатай үедээ хурдан хугацаанд тохирох тээврийн хэрэгсэл дуудах боломжтой болж байгаа бол нөгөө талд жолооч нарт уян хатан цагийн хуваарьтайгаар орлогоо нэмэгдүүлэх шинэ суваг бий болж байна. Жолооч нар өөрийн портер болон амьжиргаа машинаа UBCab driver аппликэйшнд бүртгүүлснээр шууд ажиллаж эхлэх боломжтой.
Логистик, хүргэлтийн салбарын технологийн шийдлүүдийг тасралтгүй хөгжүүлж буй UBCab Express компанийн хувьд энэхүү шинэ үйлчилгээ нь хот доторх ачаа тээвэрлэлтийн хүртээмж, хурд, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараагийн томоохон алхам болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
