Ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун буга агнахыг хуулиар хориглосон байдаг

П.Сайнжаргал, IKON.MN
28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ховор амьтны жагсаалтад орсон халиун буга агнахыг хуулиар хориглосон байдаг. 

Туурайтны овогт багтах буга нь Монгол орны Хангай, Хэнтий, Хөвсгөл, Их Хянганы ой бүхий нутагт тархан амьдардаг. Эрийг буга, эмийг согоо, төлийг янзага. Нэг настайг зоргол, хоёр настайг соёондой, гурван настайг шуумгай дайр, дөрвөн настайг таргалтар, таван настайг буга гэнэ.

Буга дунджаар 12-18 жил насална. Зуны цагт улаавтар хүрэн бор, өвлийн цагт цайвар бор, цайвар хөхөвтөр зүстэй болно. Аль ч улиралд толгой нь цайвардуу байна.

Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд уг амьтныг агнах, тээвэрлэх,худалдахыг хуулиар хориглосон байдаг.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйлд зааснаар “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн Цагдаагийн Албанаас санууллаа. 

зураг