ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/09-НД НИЙТЛЭГДСЭН
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг МАН-ын УЗ дэмжив
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууслаа. Тус хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг тодруулсан юм.
42 гишүүнтэй УЗ-ийн энэ удаагийн хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр тогтсон байна.
Удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг үргэлжлүүлэн Бага хурлаар хэлэлцэх юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

