Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Орон нутгаас дэлхийн тавцанд гарах боломжийг нээж буй “ENJOY AI” робот, кодчиллын тэмцээний шилдгүүд тодорлоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Юнител группийн Монгол орон даяар хэрэгжүүлж буй Unitel STEAM HUB хөтөлбөрийн хүрээнд “ENJOY AI” робот, кодчиллын тэмцээн өнгөрсөн долоо хоногийн Бямба (2025.06.07) гарагт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Монгол орны 20 аймгийн шилдэг 140 оролцогч орон нутгаасаа нийслэлд ирж, өөрийн мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа бөгөөд түрүүлсэн хүүхдүүд “ENJOY AI” олон улсын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болсноороо онцлог боллоо.

“ENJOY AI” робот, кодчиллын тэмцээн нь олон улсын стандартын дагуу 6-8 насны Дэлгэцгүй кодчилол, 10-12 насны Дрон кодчилол гэсэн үндсэн хоёр төрлөөр зохион байгуулагдсан юм. Төрөл тус бүрдээ түрүүлсэн хүүхдүүдийг “ENJOY AI” олон улсын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээр шагналаа. 

"орон нутгийн ирээдүйг тодорхойлох хүүхдүүдэд бодит боломж олгож буй энэхүү хөтөлбөрийн үнэ цэнийг “ENJOY AI” тэмцээн тодхон харуулна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орон нутгаас дэлхийн тавцанд гарах боломжийг хүүхдүүдэд олгож буй тус тэмцээний талаар Юнител группийн Байгууллагын бизнес хөгжүүлэлтийн албаны захирал Ц.Амаржаргал "ENJOY AI бол дэлхийн олон улс орны хүүхдүүдийг хамарсан робот, хиймэл оюуны кодчиллын уралдаан юм.

Бүтээлч сэтгэлгээ, техникийн ур чадварыг нэгтгэсэн энэхүү тэмцээн нь хүүхдүүдийг олон улсын түвшний асуудлыг шийдэх бодит туршлага, сүлжээ үүсгэх боломжтой орчинд оролцуулдгаараа онцлог.

Unitel STEAM HUB хөтөлбөр нь хүүхэд бүрийн хөгжих, суралцах эрхийг дэмжих зорилготой. Технологийн салбар дахь тэгш бус байдал, цахим хуваагдлыг багасгахын төлөө орон нутгийн ирээдүйг тодорхойлох хүүхдүүдэд бодит боломж олгож буй энэхүү хөтөлбөрийн үнэ цэнийг “ENJOY AI” тэмцээн тодхон харуулна" хэмээн ярилаа. 

6-8 насны Дэлгэцгүй кодчилол төрөлд

  • Тэргүүн байр: Дархан-Уул аймаг Б.Содгэрэл, Н.Амин-Эрдэнэ, ENJOY AI олон улсын тэмцээнд оролцох эрх,
  • Дэд байр: Архангай аймаг Ж.Булгантамир, О.Эрдэнэ-Чулуун,
  • Гуравдугаар байр: Ховд аймаг Э.Бат-Итгэл, Э.Анармядаг,
  • Шилдэг гүйцэтгэлтэй баг: Говь-Алтай Б.Жаргалтуяа, Б.Хаанболд,

10–12 нас | Дрон кодчилол төрөлд

  •  Тэргүүн байр: Баянхонгор аймаг О.Түвшинсайхан 12 нас, ENJOY AI олон улсын тэмцээнд оролцох эрх,
  •  Дэд байр байр: Говь-Алтай Э.Тэлмүүн 12 нас,
  •  Гуравдугаар байр: Өмнөговь Д.Дөлгөөн 14 нас,
  •  Best Performance: Говьсүмбэр Ч.Чингүүн,
  •  Best Team (Шилдэг аймаг): Ч.Баттулга багштай Говь-Алтай аймаг тус тус шалгарлаа.

"Энэ тэмцээнд оролцох болсондоо маш их догдолсон. Яагаад гэвэл манай баг ганц охинтой, тэр нь би"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн 6-8 насны Дэлгэцгүй кодчилол төрөлд тэргүүн байр эзэлж, ENJOY AI олон улсын тэмцээнд оролцох эрх авсан Дархан-Уул аймгийн есдүгээр сургуулийн 2г ангийн сурагч Б.Содгэрэл өөрийн сэтгэгдлээ хуваалцав.

Тэрбээр "Би багшийн заасныг маш сайн ойлгож, шүүгчдийнхээ ярьсныг анхааралтай сонссоноор тэмцээндээ амжилттай оролцон 255 оноо авч түрүүллээ. 

Unitel STEAM HUB хөтөлбөрт гурван сар суралцаж байна. Энэ тэмцээнд оролцох болсондоо маш их догдолсон. Яагаад гэвэл манай баг ганц охинтой, тэр нь би. Өнөөдрийн тэмцээнд түрүүлэхэд тусалж дэмжсэн багш, аав ээж нартаа баярлалаа" гэв.

“ENJOY AI” робот, кодчиллын тэмцээнийг олон улсын стандартын дагуу Монголд анх удаа зохион байгуулж байна

Unitel STEAM HUB хөтөлбөр нь 2022 оноос хойш 20 аймагт хэрэгжиж, нийт 64,000 иргэнд хүрсэн. Үүнээс 2,520 хүүхэд STEAM чиглэлийн сургалтад хамрагдаж, орчин үеийн технологийн ур чадварыг эзэмшсэн тухай Unitel STEAM HUB төслийн зохицуулагч Ж.Нарантуяа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Юнител группийн хувьд дижитал шилжилт, технологийн дэвшлийг хүн бүрийн амьдралд авч ирэхээр ажиллаж байдаг. Улаанбаатар болон орон нутгийн хооронд STEAM боловсролын хөтөлбөрийн ялгаатай байдал үүссэн.

Тиймээс бид гурван жилийн өмнө Unitel STEAM HUB төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр ирээдүйд инженер, технологийн чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах анхны санаачилга юм.

20 аймгийн төвд байрлах Unitel STEAM HUB танхимд робот кодчилол, электроник цахилгаан хэлхээ, программчлал гэсэн гурван агуулгын хүрээнд таван төрлийн сургалт явагдаж байдаг. 

“ENJOY AI” робот, кодчиллын тэмцээнийг олон улсын стандартын дагуу Монголд анх удаа зохион байгуулж байна. Энэ тэмцээнээр дамжуулаад Монголын орон нутгаас бага насны хүүхдүүд кодчиллын чиглэлээр дэлхийд өрсөлдөх боломжийг нээж өгч байна. 

“ENJOY AI” робот, кодчиллын олон улсын тэмцээн 2025 оны арванхоёрдугаар сард Хятадын Шанхай хотод зохион байгуулагдахаар болсон. Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийн 50 орчим орны нэг сая гаруй хүүхдүүд хиймэл оюун ухаан, кодчилол, роботын төрлөөр өрсөлдсөн" хэмээн ярив.

"бага насны хүүхдүүдийн ирээдүйн мэргэжил, ур чадварыг нь нээж илрүүлэхэд Unitel STEAM HUB хөтөлбөр чухал дэм болсон"

Түүнчлэн алс холын Увс аймгаас “ENJOY AI” робот, кодчиллын тэмцээнд оролцохоор ирсэн сургагч багш Р.Итгэл Unitel STEAM HUB хөтөлбөрийн үр дүнгийн талаар "2022 оны зун Юнителийн зүгээс надтай холбогдож, ирээдүйн хүүхдүүдийн сайн сайхны төлөө энэ хөтөлбөрт ажиллах санал тавьсан. 

Тиймээс эхний нэг жил ажиллахаар шийдсэн ч одоо бол гурав дахь жилдээ багшилж байна. Энэ сургалтын гол онцлог нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх үүднээс өөрсдөө эрэл хайгуул хийж, кодоо бичиж сурдаг.

Миний харж буйгаар бага насны хүүхдүүдийн ирээдүйн мэргэжил, ур чадварыг нь нээж илрүүлэхэд Unitel STEAM HUB хөтөлбөр чухал дэм болсон. Авьяастай хүүхдүүд нь сургалтаа төгссөн ч гүнзгийрүүлээд явдаг.

Мөн сургалтад маань заавал есдүгээр сарын 1-н, сар бүрийн эхэнд эхэлнэ гэсэн тогтсон хуваарь байхгүй. Жишээлбэл нэг хүүхэд сарын дунд үед орсон ч өөрийнхөө сонирхлоор хичээлүүдээ шахаж үзээд төгсчхөж байна. Зарим нь ердөө долоо хоногийн дотор хичээлүүдээ үзээд дуусгачихдаг. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Увс аймгийн хэмжээнд 100 гаруй хүүхдүүд суралцаж төгссөн" хэмээн ярилаа. 

Unitel STEAM HUB хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.

ФОТО: 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг