Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад Хятад, Орос, Солонгос, Энэтхэг, Америк, Филиппин, Вьетнам улсын иргэд түлхүү оршин сууж байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 6 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улсад албан болон хувийн хэргээр түлхүү оршин сууж буй гадаад иргэдийн мэдээллийг хүргэж байна.

2025 оны 4-р сарын байдлаар манай улсад Хятад, Орос, Солонгос, Энэтхэг, Америк, Филиппин, Вьетнамын иргэд түлхүү оршин сууж байна. 2023 оноос хойш Орос улсын иргэд манай улсад оршин суух нь багассан бол Хятад улсынх өссөн үзүүлэлттэй байна. 

Түлхүү оршин сууж буй долоон улсын иргэдийн оршин суух шалтгаан: 

Зөвхөн энэ жилийн 4-р сар хүртэл олгосон визийн мэдээллээс харахад БНХАУ-ын иргэд түлхүү геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбар болон барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт хөдөлмөр эрхлэхээр манай улсад оршин сууж байна. 

Бусад улсын иргэдийн оршин сууж буй тоо цөөн учир визийн ангиллаар нарийвчилж харах боломжгүй байгаа юм. Иймд оршин сууж буй шалтгааныг харуулж байна.