Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн олон улсын хурал эхэлнэ

П.Зоригт, IKON.MN
2025 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар галерейн 3 давхарт

09:00-18:00 цагт Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн олон улсын хурал өнөөдөр эхэлнэ.

Зам тээврийн яаманд 

09:00 цагт Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын ажил гүйцэтгэх гэрээний хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болно. Арга хэмжээнд хоёр улсын Засгийн газрын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцоно.  

Боловсролын Яаманд

11:30 цагт Боловсролын яам болон Монголын багш нарын холбоо М банктай хамтран төр хувийн хэвшлийн боловсролын байгууллагуудын багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөр хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулна.

Тус хөтөлбөрийн хүрээнд багш нар тусгай карт эзэмшин, хувийн хэвшлийн байгууллагуудаас бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ авахдаа хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжтой болно. 

"Blue Sky"-д

12:00 цагт Tatar, Dijital, Quiza, 3 охин, MC Collection хамтлагийн “One Stage’’ тоглолтын хэвлэлийн бага хурал болно.