Хүүхдүүд ихэвчлэн 7–17 насандаа эцэг, эхийнхээ өгдөг халаасны мөнгөөр санхүүгийн ертөнцөд анх хөл тавьдаг. Гэвч бэлэн мөнгө гэдэг хэзээ, хаана, хэдийг зарцуулснаа хянахад асуудалтайн дээр нэлээд эрсдэлтэй зүйл. Карт байлаа ч гэсэн өөрөө үлдэгдлээ шалгах, шилжүүлэг хийх боломжгүй тул санхүүгээ бие даан бүрэн удирдахад мөн л учир дутагдалтай. Дийлэнхдээ хяналт нь аав, ээжийн гарт, хэрэглээ нь хүүхдэд хагас дутуу үлдсэнээр үр дүнд нь “мөнгө гэдэг бол хэзээд дуусдаггүй, аав ээж л байвал гарч ирдэг зүйл” хэмээх ойлголтыг өгч, мөнгийг хадгалах, төлөвлөх, зөв зарцуулахад суралцахгүйгээр өсөх муу талтай.
Тэгвэл ХасБанк энэ бүх асуудлыг ухаалаг бөгөөд хөгжилтэй хэлбэрээр шийдэж, хүүхэд өсвөр үеийнхний хүсэл сонирхолд тохируулан ХасTeen+ апп-ыг бүтээснээ танилцуулж байна.
Ухаалаг гэсний учир нь таны хүүхэд санхүүгийн ертөнцөд хөл тавихдаа өөрийн сонголтоор дахин давтагдахгүй өнгө төрхийг бүтээж, өдөр тутмын санхүүгээ өөрт сонирхолтой хэлбэрээр бүрэн удирдана. Мөн апп-аар зарцуулалтаа хянаснаар хэмнэж, хуримтлуулах зуршилтай болно.
Харин хөгжилтэй гэсний учир нь хүүхэд тань халаасны мөнгөө ухаалгаар зарцуулж, санхүүгээ бүрэн удирдангаа ХасБанкнаас зарлах олон сонирхолтой урамшуулал хөтөлбөрт хамрагдахын зэрэгцээ уралдаанд оролцож, төрөл бүрийн шагнал авах боломжтой.
Анхлан бүртгүүлэхдээ аав ээжүүд болон 7-17 насныхан маань ХасБанкны данстай бол emongolia-р апп-д нэвтрэн баталгаажуулахад хангалттай. Харин ХасБанканд хараахан дансгүй бол өөрт ойр байрлах салбарт хандан XacTeen+ апп ашиглах эрхээ нээлгээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!