ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэг төвөөс Төв шуудангийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хааж, засварлана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайвны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл хааж шинэчлэхээр болжээ.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр Цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх авто замыг зургаадугаар сарын 11-ний 22:00 цагаас зургаадугаар сарын 12-ны 22:00 цагийн хооронд хааж, авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт болон тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэх юм байна.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

зураг
 
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг