"Энэ жил Бөхийн өргөө, 25 дугаар эмийн сан, Цэцэг төвийн уулзварыг шинэчилнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд 2025 онд хийх авто зам засвар, шинэчлэлийн ажил болон явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

НЗХГ-ын дарга Б.Одбаяр "Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендерийг 2025 оны тавдугаар сарын 29-нд нээнэ. Тендерийг нээсний дараа үнэлгээ хийж, зургаадугаар сарын 15-наас зам барилгын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Нийт 120 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, Туулын авто замыг Нисэхийн авто замтай холбох гүүрэн байгууламжийг барих төслийг хэрэгжүүлнэ. Уг гүүрэн байгууламж нь Наадамчдын гудамжны гүүрнээс эхлэн Яармагийн авто зам дээгүүр үргэлжилж, Нисэхийн хурдны замтай холбогдох бөгөөд дөрвөн эгнээтэй, 846.5 метр урт байх юм.

Тоньюкукийн замаас "Плэй тайм" буюу аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто замын барилгын ажлын тендер зарлагдсан, 10 хоногийн дараа нээнэ. Уг замыг долдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулна.

Нийслэл хотод хоёр байршлын замыг зургаан эгнээтэй болгож, өргөтгөнө. Үүнд:

  1. MSM авто худалдааны төв
  2. АПУ компанийн арын зам.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 10 байршилд авто зам тавина. 

  • Морингийн давааны авто замаас ландфиллийн талбай хүртэлх авто зам
  • Цагаан давааны хогийн цэгээс ландфиллийн талбай хүртэлх авто зам
  • Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Элчингийн гудамжийг ЮНЕСКО-гийн гудамжтай холбох авто зам
  • Шархад дэд төв төслийн хүрээнд Цайз 1-11 гудамж хүртэлх авто замыг барих ажлын гүйцэтгэгч шалгарч, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.
  • Удирдлагын академийн зүүн тал, Жапан тауны гудамжийг Хүннү хорооллын авто замтай холбох барилгын ажил эхэлсэн.
  • Хүннү хорооллын авто замаас Ривер гарден хотхон хүртэлх авто замыг тавих барилгын ажлын тендерийг зарласан. Зургаадугаар сарын 15-наас зам, барилгын ажил эхэлнэ.
  • Нарны замыг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох хоёр байршилд авто замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
  • Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх дөрвөн эгнээ замыг зургаан эгнээ болгохоор ажиллаж байна.

Энэ онд шинээр найман байршлын авто замыг засварлах, шинэчлэхээр төлөвлөгдсөн. 

  1. Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх авто зам
  2. Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх авто зам
  3. Лааганы гудамж, Их тойруугийн авто замаас Самбуугийн гудамжны авто зам хүртэлх
  4. Сэлбэ голын баруун эргээр Их тойруу хүртэлх авто зам
  5. Парисын гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэл
  6. Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэлх авто зам
  7. Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордны тойрог хүртэлх авто зам
  8. Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс Нүхэн гарцны уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх юм.

Он дамжин хэрэгжиж байгаа авто замын засвар шинэчлэлийн тухайд:

  • Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын гүүрэн байгууламжийн барилгын ажлыг есдүгээр сарын 1-н гэхэд бүрэн дуусгана. Одоогийн байдлаар барилгын ажлын явц 58%-тай үргэлжилж байна.
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 80%-тай, 50 дам нуруунаас 25 дам нурууг бүрэн суурилуулсан. Гүүрийг зургаадугаар сарын 30-н гэхэд ашиглалтад оруулна.
  • Наадамчдын авто замаас Энхтайвны өргөн чөлөө хүртэлх явган хүний замыг тавих ажлыг энэ жил дуусгахаар төлөвлөж байна.
  • Нарны гүүрний баруун талын "Дема" эмнэлгийн хойд талаас нарны хороолол хүртэлх авто замын барилгын ажлыг эхлүүлэхээр "УБТЗ" ХНН-тэй газар чөлөөлөлт хийхээр зөвшилцөж дууссан.
  • Голден парк орон сууцны хорооллын буюу 11г,д магистраль шугамуудын нөхөн сэргээлтийн ажлуудыг энэ жил бүрэн дуусгана. 
  • Эрчим хүчний гудамжны авто замыг өргөтгөх ажил үргэлжилж байна. Наадамчдын гудамжны гүүрнээс Хөсөг трейдийн уулзвар хүртэлх газар чөлөөлөлтийн ажил дууссан. Шугам сүлжээний шилжүүлэг хийгдэж байна. Долдугаар сарын 1-20-ны хооронд авто замын хучилтыг хийнэ.
  • Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Ажилчны гудамж, Зайсангийн гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх гол замуудын засвар он дамжин хэрэгжиж байгаа юм.

Энхтайвны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлийн үеэр Баасан гарагийн оройноос эхлэн амралтын өдрүүдэд 11 удаа хөдөлгөөнийг хаана. Наадмаас өмнө замын засвар, шинэчлэлийг дуусгана. Уг өргөн чөлөөний зам дагуух автомашиныг зогсоолыг хааж ногоон байгууламж, автобусны буудлын карман зогсоолыг хааж явган хүний зам болгохоор ажиллаж байна.

Томоохон гурван уулзварыг шинэчилнэ.

  • Бөхийн өргөө, 25 дугаар эмийн сан, Цэцэг төвийн уулзварыг шинэчилнэ. 
  • Таванбогд, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн уулзвар авто замын хэмжээс, эгнээ байрыг өөрчлөх ажлууд хийнэ.

Засвар, шинэчлэлийн хүрээнд авто замын хөдөлгөөнийг хаахаас гурав хоногийн өмнө иргэдэд мэдэгдэнэ" гэж танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.160.44] 2025/5/9
Hajuugr n duguin zam hogjiliin berhsheeltei irgeddee eeltei zam hiigeesei
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.201] 2025/5/7
гүүрэн зам болгочихгүй дээ
0 | 0 Хариулах
Igris [202.131.226.86] 2025/5/7
Энэ жилээ ??? Энэ долоо хоногт нтр биш үү ? Хэдэн зуун уулзвар байхад жилд 3-ийг шинэчлэх юмуу ллр гэж
0 | 0 Хариулах
дорноговь [103.80.210.92] 2025/5/7
цэцэг төвийн уулзварийг шинэчэлээ биз дээ.....
2 | 0 Хариулах
11 [66.181.166.210] 2025/5/7
тх 2023 онд шинэчилсэн
0 | 0 Хариулах