Улаанбаатар хотод энэ онд 36 байршилд 74 километр авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ. Үүнээс 26 байршлынх он дамжин хэрэгжиж байгаа бол шинээр 10 байршлын замыг засварлана гэж албаныхан мэдээлээд буй.
Өнөөдрийн байдлаар найман байршлын авто зам засвартай байна:
Энхтайвны өргөн чөлөөний авто замын засварыг 2025 оны наймдугаар сарын 1-нээс өмнө бүрэн дуусгана.
Зуслангийн чиглэлд:
Шинээр тавигдаж байгаа зам:
Нэгдүгээр хорооллын хойд талыг "Содон" хороололтой холбох 3.9 километр авто замын эхний ээлжийн 2.4 километр замын хучилтын ажил өрнөж байгааг мэдээллээ.
Бусад байршлын авто замыг засварлах бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.
Авто замуудыг шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хөдөлгөөнийг хааж, засварлаж байгаа билээ.
2025 онд засвар хийгдэх замууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!