Б.Одбаяр: Зам засварын ажлыг хийхдээ шороо босголоо гэж иргэд бухимдаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотод өрнөж байгаа авто замын засвар, шинэчлэлтийн бүтээн байгуулалтын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "Энхтайвны өргөн чөлөө, Ажилчны гудамж, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу зэрэг гол гудамжнуудын замыг засаж байгаа тул шөнийн цагаар 22:00-06:00 цагийн хооронд хөдөлгөөнийг хааж, засварлаж байгаа юм.

Зарим нэг замын суурийн эвдрэлийг засахдаа цементээр хүчитгэж байгаа. Үүнээс үүдэж шороо бослоо гэж иргэд бухимдаж байна. Шороо босгохгүйн тулд усалдаг.

25 дугаар эмийн сангаас Гранд плазагийн уулзвар хүртэлх болон Сүхбаатарын талбайн урд хэсгийн замын суурь эвдэрсэн. Эдгээр байршилд цементээр бэхжүүлсэн суурийг хийнэ. Иймд иргэд хүлээцтэй хандахыг хүсье" гэв.

Замын суурийг рисайкалдаж, цементээр бэхжүүлэхэд чийгтэй байдаг бөгөөд чийгийг гаргахын тулд 48 цаг хүлээдэг болохыг тайлбарлав.

2025 онд 41 байршлын авто замыг шинэчилнэ. Үүнээс 31 нь он дамжиж байгаа бүтээн байгуулалт бол шинээр найман байршлын замыг засахаар төлөвлөжээ.

2025 онд засвар хийгдэх замууд:

зураг